Skip to main content

Орчин цагт маш олон эцэг эхчүүд үр хүүхэддээ цаг зав гаргаж чадахгүй байгаагаас хүүхдээ гар утас, компютэр зурагтны дэлгэцнээс салахгүй өчнөөн цагийг өнгөрөөж байгааг анзаардаггүй. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдард хортой. Эрүүл агаарт гарч эрчимтэй хөдөлгөөн хийх, эрүүл хоол идэх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг хүүхэд наснаас нь суулгах зорилгоор манай фармхаус дараах аялалуудыг зохион байгуулдаг.

Үүнд:
1. Бяцхан аялагчид клубтай хамтран “Таван мэдрэхүйн аялал”
2. “Nomadic kids club” -тай хамтран нүүдэлчин соёлтой танилцах аялал
3. Little farmer сургалт зэргийг зохион байгуулж байна.
Манай фармхаузд хүүхдээ 1 өдөр илгээж үр үрслэг суулгах, цэцэг ногоо услах ажилд туслуулж хамтаараа хөдөлмөрлөх үнэ цэнийг мэдрүүлээрэй.
-Таны хүүхэд монгол ахуйтай танилцаж газар дэлхийтэйгээ харицна.
-Нэг удаа бие дааж насандаа тохирсон ажлыг гүйцэтгэж үзнэ.
-Таны хүүхдийг туршлагатай, найдвартай хамт олон хүлээн авна.
– таны хүүхэд гар утасгүй, дэлгэцгүй эрүүл орчинд чихэргүй чипсгүй органик хоол иднэ.
– Таны хүүхэд гоё орчинд тархины болон бие сэтгэлийн алжаалаа тайлах болно.
94936939

 

Leave a Reply